Сумын ИТХ-ын зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж ээлжит VIII хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт соёлын төвд хуралдуулах тов тогтсон. Хуралдаантай холбогдуулан сумын ИТХ-ын Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хороо, Хөдөө аж ахуй, эдийн засаг, Төсөв санхүүгийн хороо 2025 оны 12 дугаар сарын 12 өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх дүгнэлт гаргалаа.
1.ИТХ-ын даргын тайлан
2.Тогтоол хүчингүй болгох тухай.
3.2025 оны сумын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны сумын хөгжлийн төлөвлөгөө батлах тухай.
4.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээний 2025 оны хэрэгжилтийн тухай.
5.Сумын 2026 оны төсөв батлах тухай
6.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай.
7.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
8.Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох тов тогтоох, тэргүүлэх чиглэл, хяналтын зөвлөл байгуулах тухай.