Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨЛЗИЙТ СУМЫН ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-10

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор явагддаг зэрэг цолгүй шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, шатрын холбоо хамтран 12-р сарын 10- ны өдөр зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөн аваргаа шалгарууллаа.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Хөшөөт багийн иргэн Н.Болд-Эрдэнэ, дэд байрыг М.Галаа, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Ямаат багийн иргэн Н.Оюунбилэг , дэд байрыг Хөшөөт багийн иргэн Ж.Орхонтуул нар эзлэв.
Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчинд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж зохион байгуулах шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламжийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%