2025.11.25..............................................................................................................
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг сумын Улсын бүртгэгч, Ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Х.Бүрэнбаатар нээж,“Төрийн дуулал” эгшиглүүлэв.
Иргэний андгай өргөх ёслолд 16 нас хүрсэн 48 сурагч ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨН-МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ батламжийг гардан авлаа.
Хүүхдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, түүх соёл, зан заншлаараа бахархах, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, шударга ёсны үзэл хандлага тогтооход тус арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.
Сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгарууллаа.