Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн /2025.04.22/ сумын ИТХ-ын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын зохион байгуулалт, үр дүнтэй танилцах, мэдээлэл, сургалт хийн, арга зүйн туслалцаа үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Я.Отгонбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Тэрбиш нар сумын ИТХ-ын Төлөөлөгч, БИНХ-ын дарга, Багийн засаг дарга, ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад сургалт мэдээлэл хийлээ.