Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоог төрийн албан хаагчид болон нөөцөд байгаа иргэдээс нөхөх нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Мөн энэ удаагийн тусгай шалгалтаас эхлээд, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон байгаа эсэх тухай тодорхойлолт 2 тодорхойлолтыг /бүртгэл явагдаж байх хугацаанд e-mongolia–аас татан авах/ цахимаар ирүүлдэг болсон гэдгийг анхаараарай. Өмнө нь 1 тодорхойлолт оруулдаг байсан.
Шалгалтын бүртгэл : 2025.02.11-02.24.
Шалгалт : 2025.03.05-06