Сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан 71 хувийн ирцтэйгээр 2025 оны 04-р сарын 04 ны өдөр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах эсэх тухай.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм* батлах тухай.
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын чиглэл /2024-2028/ батлах тухай.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай.
5. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн батлах тухай.
6. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах тухай.
7. ОНХС-ийн 250,054.991 хөрөнгөөр баригдсан цэвэр усны инженерийн шугам сүлжээ, даралтад цамхагыг холбогдох байгууллагад хамтын гэрээгээр ашиглуулах тухай.
8. Архангай аймгийн Өлзийт сумын 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай.
9.Сумын Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай.
10. Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн батлах тухай.