Сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 61.9 хувийн ирцтэйгээр 2024 оны 12-р сарын 25 ны өдөр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах эсэх тухай.
2. Архангай аймгийн Өлзийт сумын хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн батлах тухай.
3. Архангай аймгийн Өлзийт сумын хамтарсан багийг шинэчлэн батлах тухай.
4. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нарын урамшуулалыг шийдвэрлэх тухай.
5. Архангай аймгийн Өлзийт сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай.
6. Өлзийт сумын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө.
7. Архангай аймгийн Өлзийт сумын 2025 оны төсөв батлах тухай.
8. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
9. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулах тухай.