Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨЛЗИЙТ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААР ИТХ-ЫН ДАРГААР Х.БҮРЭНБААТАР СОНГОГДЛОО

2024-10-23

Х.БҮРЭНБААТАР 60 ХУВИЙН САНАЛААР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР СОНГОГДЛОО.  СУМЫН ЗАСАГ ДАРГАД НИЙТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 71.1 ХУВИЙН САНАЛААР Д.ЭНХЖАРГАЛЫГ ДЭМЖИН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД УЛАМЖЛАХ ТОГТООЛ БАТЛАВ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэхь удаагийн бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч М.Батсүх даргалж,  дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай /илтгэгч нь Сумын сонгуулийн хорооны дарга Б. Очир-Эрдэнэ/

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай.

3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай.

4. Бүрэн эрх нь дуусгавар болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай.

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын тоог тогтоож, байгуулан бүрэлдэхүүнийг батлах тухай

6. Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%