Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН АЛБАНААС СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА,МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2024-05-22

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг ойлголт өгөх, чадавхжуулах сургалтад хамрагдлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал сургалтыг нээн оролцогчдыг мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах чиглэл өгч, сургалтад идэвхтэй оролцохыг хүсэв.
Сургалтад Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Г.Цэрэндэжид, Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Эрдэнэчулуун, Насан туршийн суралцахуйн төвийн багш С.Пүрэвсүрэн болон Архангай аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Л.Соёлмөнх, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэтуяа, Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуяг, Архивын тасгийн дарга Т.Гантуяа нар мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%