Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2023

2023-11-27

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ивээл дор Иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж 16 нас хүрсэн 49 залуус ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨН-МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ батламжийг гардан авлаа.

Үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга П.Ганболд нээж,“Төрийн дуулал” эгшиглүүлэн үйл ажиллагааг нээв. 

Хүүхдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, түүх соёл, зан заншлаараа бахархах, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, шударга ёсны үзэл хандлага тогтооход тус арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж тэргүүн, дэд байрыг шалгарууллаа.

Ерөнхий зохион байгуулагч: Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын бүртгэгч, Ерөнхий боловсролын сургууль, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%